Thursday, May 20, 2010

Блогийн нээлт

http://www.vectorstock.com/assets/preview/134553.jpg

Сайн байцгаана уу? Би сайн сайханд тэмүүлэхийг зорьдог жирийн л оюутан.
Би одоохондоо найз охингүй. Гэхдээ удахгүй болноо. Ирээдүйд түүнийг аз жаргалтай байлгахын тулд бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлж байгаа.
Түүний нэг бол бэлгийн амьдралын тухай мэдээлэл сайтай байх. Өнөөдөр зориг шулуудан энэ ертөнцийн тухай блог нээж та бүхэнтэй ярилцаж байхаар шийдсэн.

Хүний амьдрал дөрвөн хүрдийг тойрон эргэдэг гэж сэтгэл судлаачид үздэгийг нэг нь сексийн амьдрал бөгөөд түүнийг
(нийгэм сэтгэл зүйн, шашин, физиологи, эрүүл ахуйн) болон шинжлэх ухааны үүднээс дагнан судалдаг шинжлэх ухаан бол сексологийн ухаан юм.
Манайд энэ тал хараахан хөгжөөгүй болохоор ч тэр үү? секс гэдэг үг хар дансанд орсон нэг тийм хориотой үг болсон.
Зиа секс гэдэг бол эр эмийн зайлшгүй харилцаа юм. Манай Монголд үүнийг эр эмийн харилцаа, үүлэн борооны ажил гэж ярьцгаадаг.
Секс л гэхээр зөвхөн "ичимхий" эрхтэний үйл ажиллагаагаар зогсохгүй, хүнийг бүхэлд нь хамардаг, бие, сэтгэлийн нарийн үйл явц юм.
Тиймээс түүнийг сайн судлах юм бол бидэнд их хэрэгтэй билээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа