Thursday, May 27, 2010

Эрчүүдийн сэдэв

Дур тавилт & үрийн шингэн
Өнөөдөр эрчүүдийн сэдвээр ярилцана.
Эрэгтэй хүн хавьтал үйлдэхдээ хэдэн ч удаа дур ханаж болдог. Үүнийг олон эрчүүд тэр болгон хийж чадахгүй нь нууц биш. Ер нь ихэнх эрчүүд дур тавилтыг үрийн шингэнээ гадагшаагаа чиглүүлэхэд гол зүйл гэж бодож явдаг.
Дур тавилтыг олон удаа мэдрэхийн тулд эхлээд биеийн бүтцээ нэг судлая. Өнөөдрийн сэдвийн гол санаа нь дур тавилт болон үрийн шингэн гэдэг огт өөр хоёр үзэгдэл гэдгийг ойлгуулна.


Дур тавилт гэж юж вэ?
Энэ нв түрүү булчирхай, аарцаг болон эр бэлгэ эрхтэндээ мэдэрдэг лүгшилт юм. Ингэхэд зүрхний цохилт ихсэж, амьсгаадан цусны даралт ихсэж сүүлд нь хамаг бие тавирч сайхан болдог.
Мэдрэмжийн хувьд маш өргөн агуулагатай. Сексийн оргил нь хамгийн хүчтэй ер бусын таатай мэдрэмж билээ.

Үрийн шингэн гэж юу вэ?
За энэ бол Нуруу нугасны суурь хэсэгт явагдах физиологийн рефлекс юм. Өөрөөр хэлбэл энэ бол маш тааламжтай ч, өөрийн хяналт ухамсаргүйгээр үйлдэгддэг булчингийн агшилт юм.
Үрийн шингэнг асгарах агшинг эрчүүд дур тавилт гэж ойлгодог. Гэхдээ яг ийм таашаалыг үүнгүйгээр авч болдог.
Стенфордын их сургуулийн их багш Херант Качадурян үүнийг тайлбарлахдаа
-Зарим эрчүүд дур ханалтын агшилтын үед үрийн шингэнээ барьдаг, өөрөөр хэлбэл тэд үрийн дусалгүйгээр дур ханаж чаддаг. гэж хэлсэн байдаг.
Энэ талын судалгаагаар жишээ авая.
Ийм төрлөөрөө анхны судалгааг Улильям Хартман, Мэрилин Фитиан хоёр эрдэмтэд хийж үзжээ.
Туршилтанд хөвчрөлөө тавихгүйгээр хоёр ба түүнээс дээш дур ханаж чаддаг 33 эрэгтэй орсон байдаг.
Бэлгийн хавьтлын үед тэдний судасны цохилтыг хэмжихэд тайван байх минутанд 70 байснаа дур тавих үед 120 Хүртэл түргэсэж байв. Бас эрдэмтэд аарцагны булчингийн агшилтын давтамж, эрч хүчийг хэмжжээ.

Өсвөр насанд хүрэхээс өмнө эрэгтэй хүүхдүүдийн тэн хагас нь дараалан хэд хэд дур ханаж чаддаг юм бол энэ чадвараа ашиглахад чухам юу саад болоод байгаа юм бол?
Тэгэхээр эрчүүд тэр чадвараа алддаг бололтой.
Дур ханах , үрийн дусал гадагшлах үйл явцын хооронд хэдхэн секундын зай байдаг болохоор тэд энэ хоёрыг нэг үйл явц мэт санадаг.

Дараачийн нийтлэлд бид үүнийг хэрхэн ялган салгаж болохыг ойлгох болно. Үүнийг хийж чадсанаар үрийн дусал гадагшлуулахаас өмнө юм уу огт түүнгйүгээр дур ханалтын хөөрлөөр нэг биш удаа удаа баяр хөөрийг мэдрэх боломжтой.

2 сэтгэгдэл:

Гуталт муур said...

Манайхаан блогын загвар ямар байна? ямар нэгэн гажуудал харагдаж байна уу? санаа оноогоо үлдээгээрэй

Anonymous said...

saihan medeelel bna aaa

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа