Friday, May 28, 2010

Дур тавилтын тухай шинэ өнцгөөс харахад


Түрүүний сэдвээс бүгдээрээ дур тавих ба үрийн дуслыг гадагшлуулах хоёрын ялгааг ойлголоо.
Одоо олон удаа дур тавих хийгээд ердийн дур тавилт хоёрын ялгааг ер нь жинхэнэ дур тавилт гэж юу болохыг ойлгох хэрэгтэй байна.
Дараалан олон удаа дур тавих нь ердийнхтэй адил эхлэдэг. Таны хүсэл оргилж та ханахын өмнөх байдалд хүрч очно.
Үрийн шингэн гадагшлах мөчид хүрэхээс өмнө та гурваас таван секунд үргэлжлэх хэд хэдэн агшилтыг мэдэрнэ.
Аарцагны энэхүү тааламжтай дур тавилт нь чичирхийлэлт юм уу бүр хэсгийн тавиралтаар мэдрэгдэнэ.
Эхэндээ магадгүй та нарт энэ үнэн биш байж санагдах юм. Гэхдээ ийнхүү дур тавилтын агшинг таньж, үүнийг үрийн шингэнээс ялгаж чаддаг болсон цагт та олон удаа, илүү хүчтэй дур ханаж чадна.

Агшилтын үеийн дур тавилт бол яг тэр дур тавилт бөгөөд, энэ л агшинг алдахгүй мэдэрч сэрлээ хянах чадвараа сэргээхийн тулд өдөөлтөө бууруулах шаардлагатай.
Энэ эгзэгтэй үед үрийн шингэнээ тогтооход умдаг-ахар сүүлийн /УА/ булчинг чангалах нь их тус болдог.
Тэгэхээр та олон удаа дур тавьж сурахын тулд үрийн шингэнээ гадагшлахаас өмнө сэрлээ барин бууруулж дараагийн дур тавилтанд бэлдэх хэрэгтэй. Үүнийг далайн давалгаа дараачийн, түүнээс том хүчтэй давалгаагаар түрэгдэж байгаатай зүйрлэж болох юм.
Ийнхүү туршлагатай эрчүүд энэ дур ханалт нь үрийн шингэн гадагшлуулахаас илүү гайхалтай таашаал өгдөг гэж ярьцгаадаг.
Юутай ч гэсэн та хүсвэл туршиж үзээд өөрийн биеээрээ дүн шинжилгээ хийгээд үзвэл үзээрэй.
Ямар ч аргаар хамаагүй агшилтын үед дур тавих гэж муйхардан зүтгэх нь таны гол зорилго байж болохгүй. Олон удаа дур тавьдаг ихэнх эрчүүд үрийн дусал гадагшлахаас хэдхэн агшны өмнө зогсож тайвшрахад дур ханалтанд уусах мэт болж бүх бие суларч тавирдаг гэцгээдэг.
Дараачийн нийтлэлээр олон удаа дур тавих хичээл оруулах болно.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Хичээлээ хурдан шуурхай оруулаарай. Би эхнэрээ бүр илүү жаргаамаар байна

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа