Thursday, May 20, 2010

Хормойн дон

Хорвоогийн эрээн бараан дунд хормойн дон туссан хvмvvс нэн олширсныг vзээд, єр зvрх минь юутай ихээр шимширэн энэ талаар бичмээр санагдлаа.

Бэлгийн дур тачаал нь байгалаас олгосон бэлэг бөгөөд энэ нь хүний бусад сэрлийн адил уураг тархины бор гадрын байнгын хараа хяналт, нийгмийн ёс суртахууны нөлөөн дор оршино.
Тэгвэл ёс суртахуунтай хүн дур тачаалаа захирч чадна.

Тиймээс хүнийг бэлгийн тавьтираар нь хэр нөхөр вэ? гэдгийг нь тольдож болох нээ.

Хэдийгээр настай болсон ч гэсэн буруу зөнөгөрсөн хэсэг өвгөд гал нь буурсан нүдэндээ тачаалын манан суунаглзуулан, гэнэн хонгор охидын толгойг эргүүлэх явдлыг манай Монголчууд жигшин зэвүүцэн "Шар сэмжлэгч" хэмээн нэрлэдэг.


Та нар энд тэндхийн сонингоор зөндөө л уншсан байх.
Эхнэр хүүхдийн хамт амьдардаг 63 настай Л. гэгч өвгөн 15 настай Б-г хүчиндсэн байна. гэх мэтийн мэдээллүүд зөндөө. Харамсалтай нь энэ бүхэн гэм биш зан болтлоо томорчихож.

Ийнхүү бэлгийн дур хүсэл хэвийн стандарт хэмжээнээс давахыг хормойн дон гэж нэрлэдэг.
Гэхдээ байнаа, секс хийдэггүй хүнтэй харьцуулахад хурьцах хүч чадал ихтэй эрүүл чийрэг хүмүүсээс ялгаж салгаж харах хэрэгтэй байхаа.
Бусдын л адил хайртай хүнтэйгээ хурьцал хийдэг магадгүй тоо нь хэтэрсэн ч энэ хүн хормойн донтой хүмүүсийн жагсаалд орохгүй юм шүү.
Харин жинхэнэ хормойн донтой гарууд бол заваарахаас өөр бодох бодолгүй, эрээ цээрээ алдаж, сохор дур хүсэлдээ бурантаглуулан хөтлүүлдэг аж.

Ер нь секс хийсний дараа хамаг бие тавирч дур хүсэл унтрах бөгөөд энэ үед бэлгийн сэрэлгүй үе эхэлнэ. Энэ нь биологи талаасаа эрч хүчээ дэмий зарцуулуулахгүй гэсэн түр саатал юм.
Харин донтой гарууд нь хэдэн ч удаа сексдээд ханахаа мэдэхгүй, улам л шунаглан мунаглана.
Тэгээд хүсэл л хангаж хөгшин, залуу, сайхан муухай ялгалгүй заваараад л байна.

Хэдий донтон хүнийг секс хийсэн тоон үзүүлэлтээр хэмжиж болох ч нийгмийн байр суурь, ноён нуруугаар нь заавал харгалзан үзэх хэрэгтэй.
Заа гуч гарсан байна тэр төлөвшсөн эр хүн гэж бүсгүй та андуу битгий ойлгоорой. Эр хүнийг хэмжихдээ нас намбаар нь биш ухаан ноён нуруугаар нь сонжих хэрэгтэй.

Хүн бүхний хүндэтгэлийг хүлээх ёстой өвөө насан дээрээ намба суугаагүй хүмүүс мэр сэр бий.
Ерөөсөө хормойн дон бол залуу зандан цагаасаа дур тачаалаа хянахгүй түүнийг зоргоор нь байлгасны шан билээ.

Бэлгийн дур хүслийг тархи хариуцдаг. Элдэв сэтгэгдэлийг задлан дvгнэсэн сэрлүүд тархины бусад хэсгээс энд ирнэ. Шєнє унтлаа гэж бодоё. шувууд жиргэнэ, өвс vнэртэнэ, нэгэн турьхан бvсгvй замын дэргэд зогсож байна. Булчирхай асууж байна. Одоо болох уу? Yгvй болохгvй ээ. Танихгvй хvvхэн, маргааш єглєє эрт ажилтай, тэгээд ч хvvхний хvлээсэн машин хvрээд ирэх шиг боллоо. Тархи ингэж удирдахад булчирхай буцаж амарна.

Гаж донтоны тархи.
Тvрvvн хэлсэн шєнє, шувууд жиргэх, өвс vнэртэх, өнөөх хvvхэн гэх мэт бvх мэдэрхvйнээс авсан мэдээллийг хэвийн хvний тархи задлан шинжилдэг бол гаж донтонд энэхvv мэдрэмжvvдийг задлан шинжлэх юм байхгvй. Пєєх, ямар гоё хvvхэн бэ гэх мэт хашгираад дайрчихна.

Мэдээж бэлгийн сонирхолыг хариуцсан булчирхайнд ямар нэг тормос єгєхгvй байгаа тул єнєєх булчирхай бэлгийн дааврыг ихээр ялгаруулж эхлэнэ.
Одоо өнгөрсөөн энэ дааврыг хорих эсэргvvцэх ямарч боломжгvй. Яг vнэн хэрэг дээрээ хормойн донтоны бэлгийн дур эрvvл хvнийхээс хамаагvй сул. Гэтэл хамгийн гол нь тархи нь ажиллаж тормос єгдєггvйд л хамаг учир байгаа юм.
Секс судлаачид одоогоор хамгийн тvгээмэл тохиолдож буй 19 гаж донг жагсааж ийм хvмvvсийг танилгvй хамтын амьдрал зохиохоос сэрэмжvvлэхийг анхааруулж байна.

Гарцаагүй гаж донтон

1. Єєр арьсны єнгєтэй хvнтэй хурьцах хvсэл. Хоёр єєр тєрлийн арьсны єнгєтэй хvмvvсээс гарсан хvvхэд амьдрах чадвар хамгийн єндєр байдаг нь тогтоогджээ. Харин чи ийм хvvхэд гаргахыг хvсээгvй бол бэлгэвчийг байнга санаж яваарай. Негр хvvхдvvдийн дунд ДОХ-той нь олон юм шvv. Негр залуусыг асар том бэлэг эрхтэнтэй гэлцдэг. Yнэн хэрэгтээ босоогvй байхдаа тэдний бэлэг эрхтэн нь том нь vнэн боловч сэрэлд ямар нэгэн нєлєєгvй. Иймэрхvv яриаг яг бидний єгvvлж буй єєр тєрлийн арьстантай хурьцах хvсэл бvхий гаж донтонгууд гаргажээ.
2. Эмэгтэй хvний хєл юм уу гутлыг харах, шvргэх vед сэрэл vvсэх гаж донтон.
3. Эмэгтэй хvний vсийг зулгааж таашаал авах гаж донтон.
4. Хурьцаж байгаа хvмvvсийг харж таашаал авах гаж донтон.
5.Хурьцагчийн шээснээс таашаал авах гаж дон.
Хэрэв ийм донтонтой хурьцвал хоёулаа дараа нь сайн усанд орохоо бvv март.
6. Хурьцагч дээрээ vрийн шингэнээ асгаж нялж тоглох гаж дон.
7. Муухай vнэрээс таашаал авах гаж донтон.
8. Элдэв ёс бус vгтэй захиа хvнд бичих, хэлэх vед таашаал авах гаж донтон.
9. Єєрєє євдєж буюу бусдыг тамлан євтгєж таашаал авах гаж дон.
10. Хурьцагч дээрээ юм асгаж нялах гаж дон. Жишээ нь сүү асгах, архи урсгаж долоох гаж дон.
11. Эрчимтэй гар хангалга.
12. Хурьцагчийг нь єєр хvмvvс харж байна гэж таашаал авах гаж дон.
13. Хvvхдийн хувцас ємсєж таашаал авах гаж донтон.
14. Заавал унтаж буй хvнтэй хурьцах vед таашаал авах гаж дон.
15. Бусад. Yvнд: Хурьцагчаа биеийн тамирын хувцас ємсгєєд тамирчин болгон харах vед таашаал авах, араатан амьтадтай хурьцах, ямар нэгэн ургуулж хурьцах vед тvvнийгээ харж таашаал авах, vхдэлтэй хурьцах гаж дон.
16. Цус ойр хүмүүстэй хавьтах хүсэл гаж дон.

Гаж донтон байж болзошгvй

Доорхи тохиолдлуудад тvvнийг гаж донтон биш гэж сэрдэх vндэслэл бий. Гэхдээ энэ бол баталгаа огт биш гэдгийг санаарай.
-5-аас доошгvй vнэртэй устай байх
-vхсэн амьтан vзэх дуртай
-машин юмуу шvvгээндээ хэн нэгний дотуур хувцас нуусан байх
-байнга дурантай явах
-биендээ хумс зоолгох дуртай байх
-аливаа зvйлд эмэгтэй хvн шиг ханддаг эрэгтэй хvмvvс
-толботой дотуур ємдєнд дуртай

Гаж донтонтой учирвал

-Тvvнийг шvvх гэж бvv оролд. Тэр гаж донтон биш харин эротик кинонд vзсэн зvйлээ ганц удаа дуурайж болно.
-Хэрэв хурьцах vед чамд таалагдвал vнэнээ хэл, инээдтэй байвал инээ, євдвєл шударгаар хэл.

Гиперсекшуалити гэсэн нэрийн дор бэлгийн дур хүсэл нь ханадаггүй, “хэвийн хэмжээнээс хэтэрсэн” бэлгийн зан үйлийг (зөвхөн бэлгийн хавьтал бус) үйлдэх үзэгдлийг авч үздэг. Зарим эх сурвалжид энэ үзэгдлийг донжуанизм гэж ч нэрлэдэг. Дон Жуан гэдэг нь нэгэн шалиг эрийн тухай өгүүлдэг зохиолын гол баатрын нэрээс үүдэлтэй билээ. Энэ нь монголчуудын хормойн дон гэдэгтэй тохирох юм.

Дон жуан нар гачигдах зүйлгүй сайхан хань ижилтнй хэрнээ өнөөхөө л хийдэг. Энэ нь нэг талаасаа бэлгийн хүсэл ихтэй холбоотой боловч нөгөө талаас нь өөрийгөө дорд үзэж голж гоодож явдаг өөртөө итгэх итгэл сул өөдгүй муу эрийн шинж юм. Тэд үе тэнгийн хүмүүст халдах зүрх байдаггүй хэрнээ балчир охидыг болохоор элэг барьж дөнгөчихийг боддоггүй арчаагүй хүмүүс. Иймэрхүү хөгийн эрчүүдтэй бид эвлэршгүй тэмцэх хэрэгтэй юм шүү.

Ингээд өнөөдрийн сэдвээ үүгээр цэглэе.
Нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл энэ тэр үлдээж цагаа гарздах хэрэггүй ээ. Харин баруун гарт байгаа гүүгл рекламан дээр дарж хөрөнгө оруулалт хийгээрэй. Баярлалаа.

2 сэтгэгдэл:

Anonymous said...

gar hagalaga gej yu yum be?

Anonymous said...

Соло секс гэсэн үг байхаа ккк

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа