Thursday, May 20, 2010

Цус ойртолт гэж юу вэ?

Сайн байцгаана уу? ойрд блогтоо юм нэмээгүй их уджээ. Дүнгүүдээ гаргах гээд блогтоо зав гаргасангүй явлаа.

Өнөөдрийн нийтлэл дээр цус ойртолтын талаар би мэдэхээ хуучламаар шийдлээ.
Ер нь цус ойртсон хүмүүс ямар байдгийг та нар сайн мэдэж байгаа. Мулгуй тэнэг гажиг дорой гэх мэтээр.


Бид яагаад цус нэгтнүүдтэй гэрлэж хүүхэд гаргаж болохгүйг илүү сайн мэдэх хэрэгтэй байх.
Энэ талаар нэгэн судалгааны баримтат кино үзэж байсан. Тэрэнд дурлалт хосууд бие биентэйгээ сууж олон жилийн дараа ойрын хамаатан байсныг мэдээд, тэдний үр хүүхэдтэй болох оролдлогын талаар гарсан юм.

Хүмүүс өөр өөрийн олон мянган гендээ диффекттэй байдаг.
Тэдгээр диффектүүд л биднийг бие биенээс ялгаж өгдөг. Эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж байгаа хүүхэд эцгээсээ тал генее, эхээсээ үлдсэн тал генээ авдаг. Тэгэхээр эцэг эхийн генүүдийн диффектүүд нь яг давхцах юм бол тэр нь жинхэнэ удамшлын өвчин, тахир дутуу байдлыг үүсгэдэг байна.
Тэгвэл хамаатнуудын генийн диффектүүд давхцах магадлал өндөртэй байх нь. Эндээс л удамшлийн өвчин, тахир дутуу хүүхэд голдуу гардаг байна.
Аан мөн аль эсвэл бүх эрүүл генүүд нь нийлж жинхэнэ “цэвэр цусны” хүүхэд гарч болно. Гэхдээ магадлал нь 100 саяд нэг тохиолдохын хэмжээний АЗ гэж ойлгоорой. Миний тэр үзсэн кинон дээр хосуудыг генийн инженерчилэлийн аргаар зөвхөн эрүүл генүүдээс бүрдсэн эсийг авахыг оролдсон боловч төдийлөн амжилт олоогүй байсан. Тэгэхээр магадгүй та хамаатныхаа хэн нэгэнд сэтгэлтэй болсон бол алс холоо ялангуяа үр хүүхдийнхээ ирээдүйн талар нухацтай нэг бодож үзээрэй.

7 сэтгэгдэл:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

манайхан ч нээх тийм асуудал гаргах нь гайгүй байх гэх гэсэн чинь нээрэн хөдөөд нэг голоо тойроод л сууцгаацан байдаг биз дээ

Naruuxai said...

магадгүй ээ. дээр үед харин гайгүй байсан байхаа. тэр үед чинь бүх зүйлийг нарийн үзэж хардаг байсан байна лээ. жишээ нь удам судар, сайн өдөр энээ тэрээ гээд.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

тэхх. гэхдээ гадаадууд кино ганц нэг ном зохиол эд нар дээрээс харж байхад үеэлтэйгээ гэрлэсэн нтр гээд л аягүй сонин. Тэрийгээ нээх юманд боддоггүй ч юм болов уу гэж бодож байлаа

Naruuxai said...

Өчдөр ангийнхантай энэ талаар ярьж байсан чинь нэг охин ингэжийнэ
-Аавын талынхантай сууж барьж болно гэж авдийм? сонин санагдсан. хэхэ

Anonymous said...

яахав ээ сонин л доо

Anonymous said...

дээр үед өөрийн үеэл нтртэйгээ гэрлэхийг нээх юманд боддогүй байсан гэсэн. Яаж ингэж болдог банйнаа бодохоос ч айдас хүрмээр

Anonymous said...

Эцэг нэгтэй, өөр эхтэй хоёр хүний хоорондоо суусан тохиолдолд оюун ухаан бие бялдарын хувьд цоо эрүүл хүүхэд төрөх боломжтой юу? Үүнд баталгаатай хариулт хэлж өгөөч

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа