Wednesday, June 2, 2010

Хосоо олоход учир бий

 http://img.banjig.net/d/bb/user_uploads/291232/bigstockphoto_couple_in_love_73114_38bcce0e.jpg
Залуусаа та нар одоо л гүүгл даралтаа сайн дарж эхэлж байна шүү. Бүгдээрэнд нь баярлалаа. Цаашид ч гэсэн өдөрт ганц дардаг хэвээрээ байгаарай. Би нэгэн гоё мэдээлэл оллоо. Энэ нь Оросын нэгэн алдарт сэтгэлзүйч бололтой мундаг хүн хосуудын тухай энерги талаас нь бичсэн зүйл байх юм. Хайр дурлалын эрэлд явж байгаа залууст их таалагдана байх шүү.


Би нэгэн удаа дараах захидлыг хүлээж авч билээ. “Би дунд сургуульд байхдаа охидыг нэг их шохоорхдоггүй байлаа. Охидтой дотносох, яаж үг өдөхөө ч мэддэггүй байсан. Харин Их сургуульд ороод энэ асуудалд өөрөөр хандах болсон юм. Манай сургуулийн оюутнууд мэргэжлийнхээ ирээдүй, хэтийн төлөв, шинэ маркийн машинуудын ололттой сайн тал зэргийг ярилцаж заримдаа шар айраг, хатуухан юм уух ч үе гардаг байлаа. Зөвхөн эрчүүдээс бүрдсэн баг бүрдүүлж бид хаалттай маягийн хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулж нэгэн бизнест ханцуй шамлан орох болсон юм. Ажил ч муугүй явж, ХАА-н бүтээгдэхүүн нийлүүлэхээс эхлээд хийж болох бүхий л зүйлийг хийж байсан. Би хэдийгээр үйлдвэрийнхээ толгойд нь яваагүй ч гэсэн чигжээс болж байгаагүй юм. Дээрээс өгсөн үүрэг даалгаварыг хариуцлагатай биелүүлдэг байлаа.

Нэгэн удаа манай пүүс нарийн бичгийн дарга авахаар болж нэг их гоц гойд юмгүй жирийн нэгэн бүсгүй ирсэн юм. Гэтэл нэгэн удаа би түүнд таалагдаад байгаагаа мэдэрсэн билээ. Энэ мэдрэмж бол миний хувьд цоо шинэ зүйл байсан бөгөөд хэзээ нэгэн цагт түүнтэй хоёулхнаа дундад тэнгисийн эрэг дээр ч юм уу, хаа нэгтээ очоод далайн рестораны тансаг амттай хоол идэж орой түүнийгээ тэврээд далайн эргээр алхаж явахсан (Кипр, Анталид амраад ирсан манай найзууд энэ талаар надад их ярьдаг байсан) гэж мөрөөддөг боллоо. Ажлаа завсарлаад амсхийх бүрдээ л энэ мөдөөдлөө үргэлжлүүлнэ. Ингэж мөрөөдсний дараа миний сэтгэлд нэг их том, агуу хүчтэй сэтгэгдэл төрөхөд бий гайхдаг байлаа. Ингээд миний ажил, авч байгаа цалин хөлс надад нэг л чамлалттай санагдаж эхлэв. Би өөрийнхөө энэ байр байдлыг өөрчилж мөрөөдлөө биелүүлэх боломж гаргах тухай байнга санааширч байлаа. Танятайгаа /нарийн бичгийн даргын нэр/ нууцаар уулзаж явахдаа ядахдаа амралтын өдрүүдээр мөрөөдлөө бага ч болов биелүүлж тансаг сайхан амрах боломж олдохгүй байгаадаа сэтгэл маш дундуур явдаг болсон юм.

Нэгэн уулзалтын өмнө саяхан баригдсан шинэ барилгаар орж, салбарын ажлын явцтай танилцаж байтал “Эд нар обойгоо ямар үнэртэй авдаг юм бол?” гэсэн сониучхан бодол төрлөө. Yнийг нь сонсож мэдээд “Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан бүр хямдхан обой үйлдвэрлэж болохгүй юм болов уу? гэж тооцоолж үзээд энэ тухай даргадаа хэлэхэд:
- Би танд пүүсэд байдаг зүйл бүрийн хэвлэлийн тоног төхөөрөмж зээлдүүлье гэсэн. Манай хэвлэлийн цогцолборт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн заримдаа маш муу байдаг. Гэхдээ хамгийн хямд гэж ярьцгаадаг юм билээ. Обой гэдэг чинь хэлбэрийн чанартай зүйл ч гэсэн оршин суугчид нь өөрсдийнхөө хүсэл сонирхолд зохицуулж өнгө будаг, чанарыг нь сонгож авна шүү дээ. Гэхдээ аль болох хамгийн хямд газраас л худалдаж авах нь ойлгомжтой. Тйим обойг би өөрийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэж болохгүй гэж үү гэж тунгаан бодлоо. Энэ бодлоо хамтран ажиллагсадтайгаа хуваалцахыг хүсээгүй ба харин суурь машинаа үнэгүй авлаа. Түүнийгээ зуслан дахь амбаартаа суурилуулаад анхныхаа обойг гаргаж эхэллээ. Би зөвхөн нэг төрлийн өнгө будгийг ашигласан бөгөөд квадрат метр тус бүрт цэцэг байхаар чимэглэж хийсэн юм. Эхний үед миний бүтээл ямар ч үнэгүй шахуу учир ашиг ч гээд байх юм байхгүй байлаа. Миний бүтээлийн дээжийг үзээд барилгачид маш ихээр сонирхсон. Yүнээс цааш ажил маань ч ёстой нэг хөвөрч өгсөн дөө.

Би одоо өөрийн гэсэн пүүстэй болохоор барахгүй миний амьдралд томоохон эргэлт болсон гэж хэлж болно. Харин Таня бид хоёрын хувьд гэвэл зөвхөн ганц нэг ресторанаар ороод зогсохгүй дэлхийн бараг тэн хагасыг тойрч аялж үзсэн. Би юуны учир үүнийг бичиж байна гэвэл нэг л зүйлийг хэлэхийг хүссэн юм. Миний худалдааны амжилт яах аргагүй Танягаас минь үүдэлтэй. Би урьд нь яагаад эмэгтэй хүнийг сонирхдоггүй байсан юм бол оо? Хэрвээ би найз нөхдийнхөө хүрээг зөвхөн эрчүүдээр хязгаарласан бол өнөөдөр би ийм бизнес эрхлээ ч үү? Yгүй ч үү? Би хэн байх байсан бол. Хүндлэн ёсолсон Николай” гэжээ. Тийм ээ, хайр сэтгэл хүнд амжилт мөнгө бэлэглэдгийг та бид аль хэдийн мэднэ. Би дээрх захиаг аваад удаагүй байтал бас нэг өөр гэхдээ бүр дээрх захианы эсрэг захиа хүлээж авсан юм. “Сайн байна уу? Сергей Николаевич! Таны хичээлд суугаад таны зөвлөгөөний дагуу ашиг орлогоо өсгөхийн тулд би шинээр янаг холбоо үүсгэх бүсгүйг хайсан бөгөөд хайснаа ч олсон юм.

Ингэхэд би өөрийн хань ижилтэй тогтсон бизнестэй хүн гэдгийг нэмж хэлмээр байна. Урагш илт ахих байх гэж бодсон ашиг орлого санасанаар болсонгүй. Миний бизнесийн амжилт жолоогоо алдсан морь шиг ухасхийн хурдлаасай гэж би хүссэн юм. Би эргэн тойрноо ажлаа. Таны нээсэн байгалийн хууль дагуу тохирох бүсгүйгээ олж авсан хүмүүсийн ажил амьдрал нь өөдөлсөн дүр зураг гол мэт урсаж байна. Би ардын гар урлалын бүтээгдэхүүний худалдаа наймааны чиглэлээр бизнес эрхэлдэг хүн л дээ. Өөрийн гэсэн гар урлалын артельтай бургасаар ч юм хийнэ, шавраар ч хийнэ, уран зураг ч бий. Бүтээгдэхүүн борлуулах зах зээлээ ч амархан олдог. Ажил маань ч боломжийн байсан юм. Харин миний амьрдалд нууц амраг гэгч гарч ирсэнээр бизнес маань бараг л зогсчихлоо гэхэд хилсдэхгүй. Уг нь тэр их сайхан бүсгүй байгаа юм. Тэр маань үхрийн ордны эмэгтэй л дээ. Энэ ордны эмэгтэй секст их сайн бадаг гэж би дуулсан юм байна. Би одоо түүний тухай бодох, мөрөөдөх л үлдээд байх шив. Сексийн холбоо харилцаа нь бусад хүмүүст амжилт авчирдаг /би ийм жишээ олныг мэднэ/ байтал харин миний хувьд бүх зүйл эсрэгэр. Яагаад ийм байдаг юм бол доо Сергей Николаевич минь? Хүндлэн ёсолсон Роман” гэжээ. Секс ба хайр дурлал ажил амьдралд нь хэрхэн нөлөөснийг дээрх хоёр захианаас уншлаа.

Yүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Хүн өөрөө төгс биш зүйл шүү дээ. “Хоёр дахь тал” буюу хань ижлээ олсон цагт биеийн энерги дээд цэгтээ хүрдэг. Тодруулбал, маш идэвхитэй энергийн солилцоо бий болж байна гэсэн үг. “Биеийн хоёр дахь хэсэг бий болж идэвхитэй энергийн солилоо явагдахыг хайр дурлал гэж нэрлэнэ” Хайр дурлалтай учирсан хүний айдас бухимдал үгүй болж, тархи толгой сэргэж, ер нь бүх зүйл эмх замбараатай байх ёстой байдлаараа болж ирдэг гэдгийг хүн бүр мэднэ. Бие бүхэлдээ хүч тэнхээ, цог жавхаатай болж, одоо бүх зүйл сайхан болно гэсэн итгэлэр дүүрээд ирдэг. Yнэн хэрэгтээ энэхүү шинэ амжилт, боломж , мөнгө хаанаас бий болох юм бүү мэд. Гэхдээ би юуны өмнө чиний хоёр дахь хэсэг болох хайрт чинь ямар дүр төрхтэй болоод хэн гэдэг, хаана төрсөн гэхээсээ өмнө эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцаанд орохдоо ямар энерги солилцдог талаар тодруулья гэсэн юм. Сексийн харилцаанд орж нэг цул болон нэгдэж байгаа хосын энерги гэдэг бол –тухайн хүний төрсөн орны энерги гэсэн үг.

Энэхүү энергийн шинж тэмдгийг ордны шинжээр нь амархан тодорхойлж болдог. Зарим гариг эрхэс хөөрөх байдалд байрладаг бол зарим нь уналтын бадалд байрладаг. Хөөрөх чиглэлд байгаа чиглүүлэгч төрлийн гаригс нь хүний давуу сайн талын мэдрэмжийг төрүүлдэг, харин уналтын чиглэлд байгаа гаригс нь дутагдалтай талыг бий болгодог. Тийм учир бидний яриад байгаа 2 дахь тал буюу “Дурлалт хүнээ ямар ордны хүн бэ? гэдгийг мэдэхийн тулд дараах зохицол, тохирлыг үзнэ үү. Хонь - Жинлүүр Yхэр - Хилэнц Ихэр - Нум Матар - Мэлхий Арслан –Хумх Охин - Загас Эдгээр ордныхон хоорондоо маш сайн тохирдог аз жаргалтай хосууд байдаг. Энэхүү зохицол нь нэг хүний нөгөөдөө нөлөөлөх нөлөөллийг сансрын энргиэр хангаж өгдөг ба болзолт эрч хүчийг нь гүйцээж өгснөөрөө нөгөө хүнээ улам хүчтэй, төгс төгөлдөр болгодог. Нэгэн эмэгтэйд дурласнаараа Николайгийн бизнесийн амьдралд нь амжилтанд хүрсэн тухай бид эхний захианаас уншсэн билээ. Николай хонины ордных, харин түүний найз бүсгүй жинлүүрийн ордных байсан гэж тэр захиандаа бичсэн байсан шүү дээ. Гэхдээ зөвхөн дээрх 6 ордны зохицол л амжилт авчирдаг гэж хэлж болохгүй. Байгалийн зохицлын дагуу газар, ус хоёр хоорондоо сайн зохицон нийлэх чанартай байдаг. Жишээлбэл Газар-(үхэр, охин, нум)+(загас, мэлхий, хилэнц) Энэ нь огторгуй, галыг өөд нь бадраадгийн адил Ус бол Газрыг амьдруулан тэжээдэг гэсэн утга санаа билээ. Yүнээс үүдээд Огторгуй буюу (ихэр, жинлүүр, хумх) нь гал буюу (хонь, арслан, нум)-тай зохицоно гэж ойлгож болно. Yүнээс үзэхэд Усны шинж тэмдэг нь Огторгуйн шинж тэмдэгтэй огт тохирохгүй ба ямар ч зохицол алга. Огторгуй –Ус хоёр нь ямар ч ашиггүй давалгаа үүсгэхтэй адил Огторгуй-газар хоёр ч мөн хий дэмий тоос л үүсгэнэ шүү дээ. Ийм учир Газар-Огторгуй хоёр нь таарамжгүй хосууд болно. Энэхүү урхинд манай хоёрдугаар захианы эзэн Роман орчихсон байна л даа. Тэрээр огторгуйд хамаарах Ихрийн ордны хүн маань газрын амьтан үхэртэй дотно харьцаанд орсон байна. Yхрийн орны энерги нь Романы бие организмд урсан ирэх хүч чадлыг бий болгож чадахгүй болохоор түүний бизнесийн ажилд сөрөг нөлөө үзүүлсэн байна...

source by google

8 сэтгэгдэл:

Элияа said...

Би үхэр, нөхөр хилэнц жинлүүр гэдэгийг одоо болтол тогтоож мэддэггүй, учир нь 10 сарын 23 заримдаа жинлүүр, заримдаа хилэнцэд явж байдаг, яах ёстой юм болоо кк

Гуталт муур said...

Сайн уу? Элияа! Чамд хоёулаа үйлчилнэ. Хилэнц 70% Жинлүүр 30% ийн харьцаатай үйлчлэнэ гэсэн үг. Ингэснээр чи хилэнц талруугаа юм.

Anonymous said...

сайн байна уу. ихэнх ордны зохицлыг уншхаар нум загас таарахгүй гээд их сэтгэл гонсгор байдаг байсан. энэ хоёр ордны зохицлын талаар илүү дэлгэрэлгүй хэлээд өгж болхуу?

Geelee said...

Hi. Num Arslan hoer yah bol? Ene talaar medeelel ogch tuslaach. Nohorteigoo amidraad 15 jil bolloo. Syyliin yed yum dugarahaar l heryyl bolood taarahaa boliloo. Tuslaach. Chin setgeleesee tuslaj zovolgoo ogooch. Bid 2 hoyula gal yum bnaa, deer bichseneer. Tegeed taarahgyi baiga yum bolov u?

bi num uu hilent uu said...

bi 11.22nd tursun alii taliinh gesen ug be hilents uu num uu

haliun said...

Sain baina uu? Ordnuudiin niitseliig unshij baihad uher-uher gesen niitsel baidaggui. 2 uher herhen tohiroh bol ene talaar delgerengui medeelel ogch tuslaach

Battugs Xvclen Od said...

sain baina uu Humh-ohin butehgui gsen ugvv ug ni bol barag l arsalanda ophopp bgad bgan ghde l ohinii opd shude yah bol???

Unknown said...

Сайн уу. Гое мэдээлэл бна аа баярлалаа. Хоер матар яах болоо хэлж тус болооч.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа