Friday, June 4, 2010

Биеэ үнэлэгчидийн талаарх баримт

 http://s3images.coroflot.com/user_files/individual_files/featured/featured_129884_Hl88UB_HyDhv56gT2YfhDedI4.jpg
Манай улсад төрөл бүрийн халдварт өвчний гаралт жил ирэх тусам өсөн нэмэгдэх болсон бөгөөд бэлгийн замаар халдах өвчин түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрчээ. Тэр дундаа хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод энэ төрлийн өвчний гаралт нэлээд ихэссэн үзүүлэлт байна. 2005-2009 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт бэлгийн замаар дамжих халдварт өвчний 57.5, тэмбүү өвчний 58,3, заг хүйтний 52.9, трихомониазын 61.1, төрөлхийн тэмбүү өвчний 62.7 хувь нь нийслэлд бүртгэгдсэн аж. 

Мөн ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн 80 хувь нь мөн нийслэлийн харьяат иргэд байсан гэнэ. ХДХВ/ ДОХ-той хүмүүсийн 66.6 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний дийлэнхи хэсэг нь гей, бисекс залуучууд ажээ. Мөн ийм халдвартай хүмүүсийн 33.4 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 5 нь биеэ үнэлэгч, бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 70 хувь нь гэр бүлгүй, ажилгүй, 48 нь дээд, дунд, 52 хувь нь бага, бүрэн бус дунд боловсролтой байна гэсэн судалгаа гарчээ.
Эдгээр хүмүүсийн дотор тодорхой хаяггүй, орон гэргүй, ядуу амьдралтай, архинд донтсон, гомо, биеэ үнэлэгч болон наймаа худалдаа хийх, биеэ үнэлэх, суралцахаар гадаад болон дотоодод түр шилжин явдаг хүмүүс их байгаа юм.
Мөн хоригдож байсан, сэтгэцийн өөрчлөлттэй, хардалттай зэрэг эрсдэлтэй, эмзэг бүлгийн иргэдийн дунд ч бэлгийн замын халдварт өвчин өндөр тархсан байдаг байна. Бэлгийн замын халдварт өвчин нь бэлгийн замбараагүй хавьталд орох, бохир заваан байх, ваннтай усанд булхаж орох зэрэг шалтгаануудаас болж тархдагийг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Үүнээс гадна энэ төрлийн өвчнийг дэлгэрүүлэгчдийн дийлэнх нь биеэ үнэлэгчид байдаг бөгөөд тэдний 70 гаруй хувь нь бэлгийн замын ямар нэгэн өвчин тээдэг аж. Биеэ үнэлэгчдийг өөгшүүлдэг газар бол яах аргагүй зочид буудал, саун массаж, баар цэнгээний газрууд. Нийслэлийн цагдаагийн газрын хийсэн судалгаагаар Улаанбаатарт 273 зочид буудал, 178 саун массаж, 1214 бар, диско цэнгээний газар, 10-аад ил зогсоол бүхий талбайнууд биеэ үнэлэгчдийн орчинг бүрдүүлж байгаа юм. Мөн биеэ үнэлэхийг зохион байгуулдаг зохион байгуулалттай бүлгүүд байдаг бөгөөд биеэ үнэлэгчдийг хяналтандаа байлган тэдний орлогоос хувь хүртдэг хэсэг хүмүүс ч бий болсоор илүү нарийн сүлжээнд орчээ.
Буудлаар биеэ үнэлдэг 1665 хүн, саун бааранд 5000 биеэ үнэлэгч байгаа гэсэн тоо байдаг. Тэд өдөрт дор хаяж гурван хүнтэй бэлгийн хавьталд ордог гэж бодохоор өдөрт хамгийн багадаа 15000 хүн бэлгийн замаар халдах өвчний эрсдэлтэй алхам хийдэг гэсэн үг. Хамгийн ноцтой нь биеэ үнэлэгчид бэлгэвчийг тогтмол хэрэглэдэггүй учраас өвчин шууд халддаг. Нийт биеэ үнэлэгчдийн тал хүрэхгүй хувь нь тогтмол бэлгэвч хэрэглэдэг бол 55 гаруй хувь алдаг оног л хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ бүгдээс харахад нийт хүн амын ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд бэлгийн замын халдварт өвчин тусч байгаа нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болно. Тийм болохоор нэг л удаа, за яадгийн ганц удаа яав л гэж өөрийгөө хуурсан алхмыг аль болох хийхгүй байх хэрэгтэй. Бэлгийн замын өвчин дайн шиг аймшиг биш, гэхдээ тоглоом биш гэдгийг санаж явах хэрэгтэй байгаа юм.
source by Нийслэл таймс

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа