Sunday, June 6, 2010

Бүсгүй таны гоо сайхан юуг өгүүлдэг вэ?

http://fc07.deviantart.net/fs70/f/2009/342/2/e/Mongolian_beatiful_girl_by_bitrix_studio.jpg

Mongolian beatiful girl  by ~ bitrix-studio

Өнөөдөр эмэгтэй хүний гоо сайхны тухай нийтлэнэ.
Бүсгүй хүн бүрт урин тачаангуй, гүн гүнзгий таашаал авчирах сексийн амьдралаар амьдрах чадвар байгаа.
Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр таашаалаа улам ихэсгэх арга замын талаар бичих байна гэж.

Бүсгүй таны дур хүсэл бол амьдралын эрч хүч юм.
Дур хүсэл нь биднийг ор хөнжил рүү хөтөлдөг адаалт байгаад зогсохгүй бүхий л амьдралын хэмнэл болж байдаг.
Амьдралын аль ч салбарт биднийг хөглөж хөдөлгөж байгаа үйлдлийн үндсэнд сексийн хүсэл оршино. Тэгэхээр сексийн энергээ удирдан жолоодож чаддаг хүн хүсэл тэмүүллээ илүү мэдэрч түүнийгээ биелүүлэхдээ хүчирхэг болж чаддаг. Тиймдээ ч амжилтанд хүрэх нь тун ойр байдаг юм.
Сексийн энергээ хэрхэн мэдэрч хөгжүүлэх талаар би дараа өгүүлнээ.
Харин одоо охид бүсгүйчүүдийнхээ сэдэвт орцгооё.


Эрхэм зорилго бол баяр баясгалантай байх хэрэгтэй
Охид бүсгүйчүүд бүгд их дур хүсэл гүнзгийгээр тачаалыг мэдэрч чадна. Гэвч амьдралын нөхцөл байдлаасаа болж зарим охид бүсгүйчүүд энэ чадвараа мартсан буюу гээсэн байдаг.
Судалгаанаас авч үзэхэд сексээс авах таашаалыг бууруулдаг гол шалтгаан нь алжаал байдаг тухай өгүүлдэг. Үүнд 12000 гэр бүлийн дунд явуулсан гэсэн судалгаа бий. /The multi orgasmic couple/
Тэгэхээр сексийн амьдралаа илүү жаргалтай болгох үндэс нь баяр баясгаланд илүү анхаарах нь зөв юм.
Эмэгтэйчүүд юуны түрүүнд хүүхэд, ажил, гэр орондоо санаа тавьсанаас болж тачаангуй ид, дур хүслээ  хөсөр хаясан байдаг. Тэр байтугай амьдралаасаа амсах байсан энгийн нэгэн аз жаргалт мөчийг анзаардаггүй болох нь бий.

Өөрийнхөө гоо сайхныг олж мэдрэх
Янаглах дур хүслийн нууц нь унтлагны өрөөнд биш бөгөөд ерөөс хамаагүй өмнө үүсдэг.
Секс судлаачдын онолоор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь түүний энергийн эх булаг гэж үзэж байдаг. Тэгэхээр охидоо та нар өдөр тутмынхаа амьдралд гоо сайхны мэдрэмжээ нэвтрүүлснээр дур хүслээ, амьдралаас авах таашаалаа нэмэгдүүлж чадна.
Хүрээлэн буй ертөнцийн эротик илэрхийлэлд илүү нээлттэй байх хэрэгтэй.
Тантай таарсан хүмүүсийн бие галбирын гоо үзэмжийг ажиж байгаарай. Зүгээр л бусдын сайхныг олж харан баясах сэтгэл агуулан харж чаддаг бол та өөрийнхөө гоо сайхныг хүлээн зөвшөөрч чадна.
Эротик байдлыг байгалиас, урлагаас олж үзэх нь хамгийн сонгомол арга билээ.
 
Жишээ нь сайхан хөгжим дуугарахад бүжиглэ, сэвшээ салхи үлээхэд аясаар нь илбүүл, хэн нэгний төлөө биш, харин энэ сайхан дэлхий ертөнцөөс таашаал авахын тулд та бүхэнд нээллтэй бай.
Амьдралын мөч болгонд байх эротик талыг олж нээснээр бид агуу хүчийг олж авдаг. Учир нь сексийн энерги бид бүхний мөн чанарын уг үндэс юм.
Зарим охид ярьдаг л даа, миний хамар өндөр биш, миний бие тийм ч гоолиг биш гэх мэт. Муухайгаа гайхан бусдад долоон булчирхайгаа тоочихоо болих юм бол төгс биш гэсэн бодлоо толгойноосоо гаргаж хаях ямар сайхан байдаг гэдгийг мэдрэх болно.
Та биеээ хэдий чинээ хайрлаж чадна сексээс авах таашаал тань төдий чинээ их байна гэдгийг үргэлж санаж яваарай.
Дараачийн нийтлэлдээ охидод өөрсдийн биеээ нарийн таньж мэдэх болон хэд хэдэн дасгалыг оруулах болно.
энэ хүртэл тэвчээртэй уншсанд баярлалаа.

4 сэтгэгдэл:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

ок

tsenka said...

мэдмээр юм байна нээрээ л бид заримдаа гэр орон үр хүүхэд гээд өөрийгөө гаргуунд гаргасан байдаг заримдаа анх дурлаж байсан шигээ гэгэлзэж байх хэрэгтэй юм шиг санагддаг дараагиЙйнхаа нийтлэлийг хурдан гаргаарай хүлээж байгаа шүү

Ганхүү said...

Гуталт муур гоё бичиж байна шүү. за амжилт хүсье

MaShiMaRo said...

eniig emegteichuud maani sain unshih boltugai hehehe

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа