Friday, August 13, 2010

Зөндөө хүлээлгэлээ та хэдийгээ

Одооноос бичлэгээ хийж эхлэнээ манайхаан!

Өнөөдөр би Эрдэнэ-Үжингийн блогноос нэг хөөрхөөн юм олж уншиж баахан инээв.

СОнирхуулбал

Жирэмсэн бүсгүйг ойлгоё гэвэл .... эр хүн та
Эхний 3 сард
1, Орой болгон даруулгагүйгээр архи пиавыг хольж уу.
2, Өглөө нь босоод нойрны эм уугаад ажилдаа яв. Бөөлжис цутгаад явж чадамгүй бол гэртээ үлдэж болох л юм. Гэхдээ гэр орноо цэвэрлэж, хоол хийхээ хэрэгтэй.

3, Хөлдөө тус бүр нь 1,5 кг элстэй уут зүү.
4, Исгэлэн аарц ид. Чадахгүй бол хүчилж байгаад жаахан ч болов заавал ид.
5, Хамаагүй юм бүү ид. Алим малимхан л ид.
6, Тамхиа хая.
7, Суугаад тараг ахиуухан уу.
8, Огиж бөөлжвөл өөрөө цэвэрлэ. Эхнэр тань завгүй зурагт үзэж байгаа.
9, Эмнэлэгт очиж цусны шинжилгээ өг. ДОХ, БЗХӨ байгаа эсэхийг шалгуул.
10, Сард 3 удаа хяналтанд авсан эмчдээ үзүүлж бай.

Удаахь 3 сард
1, Гэдсэндээ 3 л усаар дүүргэсэн гялгар уутыг скочоор тогтоо.
2, Хувцас өмсвөл бүү товчил, гутлыг углаж өмсөж бай.
3, Унтахдаа зөвхөн хажуулдаж хэвтэж бай.
4, Өглөө болгон нойрны эм уухаа бүү март.
5, Ажилдаа явахдаа 1 литр ус ууж бай.
6, Унтахдаа мөн л 1 литр ус уугаад хойноос нь шээс хөөх эм ууж бай.
7, Хамартаа агаар дөнгөж орох төдий болтол нь хөвөн хийчих. Төртлөө бүү ав.
8, Амьсгалахад хүнд байна уу? Салхинд гарч бай.
9, Эмнэлэгт очиж цусны шинжилгээ өг. ДОХ, БЗХӨ байгаа эсэхийг шалгуул.
10, Сард 3 удаа хяналтанд авсан эмчдээ үзүүлж бай.

Сүүлийн 3 сард
1, Өглөө болгон эргэдэг сандал дээр 10 тинут эргэ. Тэгээд босоод шууд ажилдаа яв. Толгой эргэж, дотор муухайрч байна уу? Зүгээр ээ аандаа гайгүй болно.
2, Гялгар уутан дахь усаа 7 литр болго.
3, Өглөө бүр шээс хөөх эм уу. Тэгээд ажил дээрээ цаг тутам стакан ус уу.
4, Ажлынхаа байрнаас бүү холд. Сэргэлэн цовоо байхыг хичээ. Тэгж чадаж байгаа бол өдөр тутмынхаа нойрны эмийн тунгаа нэм.
5, Хөлдөө зүүсэн элсээ тус бүр 2 кг болго.
6, Шөнө эхнэртэйгээ гал халуун секс хий. Жирэмсэн үед секс сайн хийвэл хүндрэлгүй төрдөг гэдэг яриаг нь тэвчээртэй сонсон  аяар нь бай.
7, Эхнэр тань өөр хүнтэй явалдаад байвал ойлгохыг хичээ. Түүнд ч бас физиологийн шаардлага байгааг сана.
8, Эхнэртээ анхаарал халамж тавь.
9, Эмнэлэгт очиж цусны шинжилгээ өг. ДОХ, БЗХӨ байгаа эсэхийг шалгуул.
10, Сард 3 удаа хяналтанд авсан эмчдээ үзүүлж бай.

Эцэст нь гэдсэндээ 7 литр устай, хөлдөө 4 кг элстэй, энгэр задгай, шаахайтай, аяга таваг ариун цэврийн хэрэгсэл, ор дэрний цагаан даавуу гээд бүгдийг нь үүрээд эмч сувилагчид загнуулаад, амь нас амьдрал юугаан бурхандаа даатгаад, үхэх төрөх адилхан гэдгийг бодсоор анивчсан гэрэлтэй харанхуй урт коридороор ороорой.

Ингэж  зовсны эцэст шинэ хүн мэндэллээ гэж сана. Тийн атал гэр бүлийн өчүүхэн маргаанаас болоод эсвэл сэтгэл хувирснаар шалтаглан арай гэж жил шахуу зүдэрч зүдэрч гаргасан үрээ нүдийг нь бүлтэгнүүлээд эхтэй нь орхиод одоо хаяж салж чадах уу? та
                                    ЭРХЭМ ХҮНДЭТ НӨХӨР ГУАЙ

8 сэтгэгдэл:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Сайн уу
хэхэ

Anonymous said...

xaxaxaxa unen alia yumaa bi l law awwgaigaa jiremsen bolgowol sain harj handanaa noirnoo em uudag n yajagan

Anonymous said...

jiremsen bolohoor yrgelj noir hyreed nozoorood baidag yum. Tyyniig ni oilguulah gj noirnii em uulgaj bga yum bna. Noir hyreed l untchih geed bga hernee untaj bolohgyi bas hajuugaar ni ajil torol ger oron geh ch yneheer hetsy shy. Erchyyd oilgodog bol ch..

Anonymous said...

shal alia ym aa hen tegj bhaw dee

Anonymous said...

You could сeгtainly see your expertise in the work you write.

Τhe woгld hopes for еven more pаssіonаtе ωriteгs
such as you who aге not аfraіd to saу hοw they bеlieve.
All the time follow yоur hеart.

My homepаge; http://Www.Utilitytruck1.com

Anonymous said...

Hello, after reading this аwesοmе piece
οf writing i аm tοo delіghted to sharе
mу familiaгity herе with friеnds.


Feel frеe to visit my pagе: tens for pain relief

Anonymous said...

Apprеcіate the recοmmenԁation.
Let me try it out.

my web-ѕite :: tens unit

Anonymous said...

Gгeetіngs! Thіs is my fіrst visit to youг blog!
We агe a group of vοlunteеrs and staгting а
new inіtіаtiѵe іn a сommunity in the
same niche. Your blog pгovided us valuable іnfоrmation to ωoгκ оn.
You have done a extraοrdinаry job!

Heге iѕ mу weblοg: http://Ftworthseocompany1.com/

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа