Thursday, May 20, 2010

Энгэр зөрүүлэх Монгол ёс

Монголчууд эртнээс ухааны өлгий нутаг гэгдэгээрээ алдартай билээ. Дэлхийн бөөрөнд байрладаг байр нь ч маш чухал ач холбогдолтой энергийн төв билээ.

Түүх уламжлал нь аугаа, өвгөдийн зам мөр ч алдартай болохоор бидэнд мэдэхгүй хирнээ өвлөгдөн үлдсэн нандин мэдээлэл асар баялаг байдаг гэнэм.
Тэрхүү нандин мэдээллээс та бүхэндээ хуваалцая.



Сувдан дусал хүртэлцэх ёс зүй

Бидний өвөг дээдэс бэлгийн харилцааг хайрын харилцаа буюу Сувдан дусал хүртэлцэхүй хэмээн өргөмжлөн нэрийддэг байсан болой. Сувдан дусал хүртэлцэх ёсоны тухай мэддэг зах зухаас нь та бүхэндээ энэхүү хуудсаараа нээж байна. Өнөөгийн замбараагүйдлийн нийгэмд маш чухал мэдээлэл юм шүү...

Гэрлэлт, гэрлэх ёс

Гэрлэлт гэр бүл болоход эртнээс Монголчуудын уламжлалд 21 жил шаардлагатай байсан гэж өвгөдийн сударт тэмдэглэж үлдээжээ.

Учир нь хүүхэд балчираас нь удам судраа судлалцаж байгаад эхний 7 жилд нь хүүхдүүдээ сүй тавьж 2 талын гэрт нь аваачин тоглуулж махан биеийг нь энергээр нь дасуулдаг, ижилсүүлдэг байжээ.

Удаах 7 жил нь ерөөс уулзуулахгүй 2 талд биенд нь тус тусад нь сайнаар гэрчилж сэтгэлээр нь хүсэмжлүүлж дурлалцуулдаг буюу сэтгэлээр нь ойртуулдаг байжээ.

Гутгаар 7 жил нь гэрлэлтийг товлож, гэрлэлтээр нь дамжуулж биемахбодийг нь нэгтгээд төдийгүй сүнсийг нь нэгдүүлэх ёсонг гүйцэлдүүлдэг байсан ажээ.

Гэтэл өнөөгийн залуус ямар ч сэтгэл, биеэ нэгтгэх суурьгүйгээр гэрлэж байгаа нь салалтын маш том шалтгаан болж байгаа юм. Дурлаад л шууд суудаг, хайртай гэж хэлээд л маргааш нь бэлгийн харилцаанд ордог замбараагүй явдал өнөөгийн нийгмийн маш олон тулгамдсан асуудлуудыг үүсгээд байгаа юм шиг.


1, 2 хон жил үерхээд биенээ танина гэдэг бол хэзээ ч бүтэхгүй зүйл юм. Өнөөгийн залуус өнөөдөр бааранд танилцаад шууд цагийн дараа үнсэлцээд, дурлалаа гэж хэлсэн болоод хайртай гэж хуураад бэлгийн харилцаанд орсноороо амьдралдаа маш том энерги, хувь тавилангаа алдах эрсдэлийг үйлдэж байгаа юм.

Бэлгийн харилцааны тухай

Бэлгийн харилцааг эртнээс Монголчууд Сувдан дусал хүртэлцэхүй гэж нэрлэдэг байсан ба үнэхээр дээдэлдэг, гэрлэсэнийхээ дараа анхны шөнийн дэр нэгтгэхээс эхлэн үйлддэг ариун үйл хэмээн ёс жаягаан дагадаг байсан.

Эртний хаадуудын сувдан дусал хүртэлцэх өдөр, судар, цаг нарыг тохируулж хэлдэг мэргэн зөвлөгч нар нь хүний биеийн энергийн зөв урсгалд нь тааруулж хосуудын сэтгэл санаа болон биеийн нарийн тохиролыг мэддэг аргачлал маш өндөр төвшинд байдаг байсан.

Үнсэлцэх хүртэл цаг нартай, ямар сард үнсэлцэх вэ гэдгийг заасан горим байдаг. Мэдээж үнсэлцэхэд маш сайн эрүүл мэндэд хэрэгтэй зүйл гэдгийн орчин үеийн ШУ баталж байгаа. Энэ нь эрэгтэй эмэгтэй 2-ийн аманд байдаг 274,274 микробууд солилцохоос эхлээд нүүрний 200 гаруй булчин бүгдээрээ ажилладаг учраас үрчийлт багатай өтлөх гэх мэт сайн тал олонтой болов чиг цаг, өдөр, сарыг нь мэдэж үнсэлцвэл тийнхүү жинхэнэ аз жаргалыг амтлуулдаг юм. Ялангуяа Эрдэнийн сан субашид сударт анхны үнсэлтийг могой сард бүү үйлд гэж бичсэн байдаг.

Түүнчлэн бэлгийн харилцааг зуны эхэн сард тэвчдэг байсан нь газар дэлхий дэлэгнээд эхэлж байгаа үед нарнаас ирж байгаа энергийг дэлхийд хүчтэй шингэж сөрөг энерги маш их ялгардаг. Хавар намарт сард 2 удаа, өвөл өдөр бүр, зун тэвч гэж үздэг амьдралдаа хэрэгжүүлдэг байсан. Яагаад зун бэлгийн харилцааг тэвчих ёстой гэхээр хүний энерги халууны улиралд маш их гадагшилдаг тул бэлгийн харилцаанаас чөмөгний энергиэ асар их алддаг байна. Ийнхүү залуудаа халуун зунаар хамаагүй бэлгийн харилцаанд орж эергээ алдсан хүмүүн насны бөгсөнд үе мөчний өвчний өвчин олохын цондон байдаг гэнэм. Гэтэл өнөөгийн хөгшчүүл бүгдээрээ үе мөчний өвчтөй майжигнасан болцгоосон нь улиралын байдлыг харгалзахгүй замбараагүй хайрын харилцааг үйлдсэнээс болсон нь тэр юм.

Сувдан дусал хүртэлцэхэд цаг бас их чухал байдаг, жишээ нь: гахай цагт бүү үйлд гахай цаг гэдэг нь 23 цагаас эхэлдэг цаг юм. Яагаад гахай цагт бүү үйлд гэж байгаа юм бэ гэхээр хорвоо ертөнцийн энерги гадагшилдаг цаг бүх биеийн эд эсүүд амралтанд ордог. Гэтэл АНУ-ийн судлаачид нийт насанд хүрсэн Америкчуудын 80% нь ажлаа тараад гэртээ ирж хоолоо хийгээд зурагт жаахан үзээд орондоо яг энэ цагт ороод унтахаасаа өмнө бэлгийн харилцааг үйлддэг гэсэн судалгааг хийсэн. Манай улсад ч гэсэн ийм цагийн хуваарь мөрдөгддөг.

Харин туулай цагт сувдан дусал хүртэлцвэл маш сайн гэнэм. Туулай цаг нь өглөөний 05:40-07:40 хооронд үргэлжилдэг цаг юм. Энэ цагт сав ертөнцийн эерэг энерги хамгийн идэвхтэйгээр ирж байдаг.Ялангуяа энэ цагт хүн бүтээвэл хамгийн сайн хүн бүтээх ёсон болдог. Хүн ямар цагт төрсөн байхаасаа хамаарч өөр өөр шинж чанартай байдаг. Дорнын ард түмэн энэхүү хүн бүтээх ёсыг эрхэмлэдэг.

БНХАУ-д 1974 оноос хойш төрсөн хүмүүс нь үнэхээр чадамжтай хүмүүс болж төрсөн байдаг. Учир нь БНХАУ-ын засгийн газар нь төрөхөөс нь өмнө аав ээжийг нь захирсан, цорын ганц хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хууль гаргасан тул сайн хүн төрүүлэхийг хичээж уламжлалт дорнын сургаалаар өвөл хүүхдээ олоод зуны дэлгэр цагт төрүүлж намар өлчиржүүлж өсгөсөнтэй холбоотой гэнээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд Хятадаас дэлхий, олимпийн аваргууд маш ихээр төрж, мөн Хятад хүмүүс дэлхийд шинэ шинэ нээлтүүдийг хийсээр байна. Учир нь зөв цагт зөв улиралд сувдан дусал хүртэлцэж байгаа тул юм.

4 сэтгэгдэл:

etvgen said...

Их сонирхолтой нийтлэл байна таалагдлаа хө :)

Naruuxai said...

Орж гарч байгаарай. Блогоор нь орж гарч адсенсийг чинь дарж байнаа.

Элияа said...

яанаа би зуны эхэн сард хүүхэд олсон гэж байгаа, одоо тэгээд яахын :(

Anonymous said...

Сонихролтой л юм. Би зуны эхэн сард төрсөн болохоор ийм байдаг байх нь байна шдээ. ккк.
Элияа минь одоо гаргахаас өөр яахав дээ.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа