Friday, June 4, 2010

Гар хангалага зөв хийх - хичээл №01


Бид бүгд л гар хангалага хийдэг биз дээ? Амьдарч байгаа орчноосоо шалтгаалж хүмүүс гар хангалгад янз бүрээр ханддаг л даа.
Бидний дийлэнх нь энэ бол гаж буруу зүйл хэмээн хүмүүжиж өссөн. Яагаад гээч бид ердөө л мэдэхгүй байгаа учраас тэр шүү дээ. Хэхэ тэгээд буруу гэж бодсоор байж бид хийдэг л биздээ.  За энэ сэдвээр би садар самуун зүйлийг сурталчилан бичээгүй гэдэгт тодорхой хэлэе. Бид сексийн амьдралыг бүрхэг зөн байдлаар харж болохгүй ээ. Сексийн амьдрал
гэдэг нь өөрөө асар их боловсрол олгодог хүнд салбар юм.

Ер нь секс гэхээр л яагаад садар зүйл болох ёстой гэж? Бид үлдсэн амьдралынхаа туршид хань ижлээ жаргааж, байлдан дагуулан эрүүл чийрэг хүүхдүүдийг төрүүлж өсгөхийн тулд сексийн туршлага хуримтлуулж мэдээлэл сайн авах хэрэгтэй байхаа. Үүний тулд л би энэ сэдвээр блог хөтлөж байна өө.

Зиа гол сэдэвдээ орцгооё!
Хурьцаж  байхдаа олон удаа дур ханах чадварыг ганцаараа бие даан хөгжүүлэх нь илүү тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг эзэмшихэд дасгал сургууль хийх хэрэгтэй. Ганцаараа байвал сэрлээ мэдэрч, түүн дээрээ төвлөрөхөд илүү боломжийн.
Олон удаа дур тавихын тулд та эгзэгтэй агшинд хэвлийн гүн амьсгалах хэрэгтэй. Бас үрийн шингэнээ гадагшлуулахгуйн тулд УА- булчингаа чангалах шаардлагатай. Энэ дадлыг та гар хангалагаар сурч болох юм.
Ихэнх эрчүүд хөвчрөлтөөс хамааран "сэрэлтэй " "сэрэлгүй" гэсэн хоёрхон л янзын төлөв байдаг гэж боддог. Гэвч сэрлийн үе шат хэд хэд байдаг.
Дао-ийн мастер хөвчрөлийг дөрвөн үе шатад хуваан дөрвөн ололт гэж нэрлэсэн.
1.Уртсах
2.Дүүрэх
3.Хатуурах
4.Төөнөх

Эхний үедээ уртсах боловч босохгүй. Хоёрдох шатад тэлэн босдог ч хатуураагүй. Гуравдах шатад хатуурсан гэхдээ халуугүй. Дөрөвдөх үед маш ширүүн, халуун болж, төмсөг нь биерүү орж үрийн дусал гадагшлахад бэлэн болдог.
Тэгэхээр амьсгалаа уужруулах үед, сексийн энергийг бэлэг эрхтнээсээ дээш татаж, яг тавихын агшин-д хүрэлгүй гурав юм уу дөрөвдэх үе шатны эхэнд байх боломжруу аваачдаг.

Сэрлээ хянах
Амьсгал нь бясалгал, тулааны урлаг, сексийн үндэс фундамент юм. Амьсгалын тоо, зүрхний зогсолтын хурдтай нягт холбоотой. Түргэссэн амьсгал, зүрхний цохилт нь дур тавилтын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Тэгэхээр амьсгалаа гүн, удаан байсны хэрээр бид сэрлээ хянаж зохицуулж, үрийн шингэнээ илүү удаан барьж дур ханан жарган цэнгэх болно.

Гүн амьсгал
 http://seanat.narod.ru/img/cia-06.gif
Энэ бол хэвлийн амьсгал. Түүнээс гадна хэвлийн амьсгал эрүүл мэндэд их ач тустай. Амьсгалах явцад хүний биеээс нүүрс төрөгч ялгарч, бие махбодыг хүчилтөрөгчөөр хангадаг.
Бид стресс туслаа ярьцгаадаг энэ үед өөрийн мэдэлгүй маш өнгөц амьсгалдаг. Та нар туршаад үзээрэй. Яг тэгдэг шүү.
Гүн амьсгал нь биднийг юугаа ч мэдэхгүй хүүхэд байхын үеийн амьсгал байж билээ. Тиймээс хүүхдүүдээс сурах зүйл их бий.
Үрийн шингэн яаг гадагшлах гээд дэнчигнэх үед биднийг зөвхөн хэвлийн гүн амьсгал аварна.
Үүгээр бидний дур ханалтын хүч нэмэгдэж, үрийн дуслыг барихад үүсдэг хүчдэлийг сулруулах болно.
Дээрх зургын дагуу амьсгалаарай. Амьсгал авахдаа хэвлий томрох. Гаргахдаа хэвлий багасах.

Дасгал:                                           "Ямагт хамраараа амьсгалдаг шүү."
Хамраараа амьсгалахын сайныг эрх биш бүгд мэднэ биздээ. Ингэвэл агаар хамраар дамжиж өнгөрөхдөө бүлээсч цэвэрлэгэднэ. Амаар амьсгалсан агаар хүйтэн, бохир байх учир шингэц муутай.
1. Суух: Тухлан сууж бүх биеээ сулла.
2. Гараа хэвлий дээр байрлуулах: Яаг хүйсний дээхэн талд хоёр алгаа тавиарай.
3. Гүн амьсгал авах: Хамраараа гүнзгий амьсгалахад хэвлий тань томбойж томрох хэрэгтэй.
4. Амьсгалаа бүрэн гаргах: Цээжээ сул тавьж амьсгалаа бага зэрэг хүчтэй гаргаарай. Ингэхдээ гэдсээ аль болох татах хэрэгтэй.
5. Хэвлийн амьсгалаа үргэлжлүүл: Үүнийг 9 эсвэл 18 удаа амьсгалж хийгээрэй. Та нарт энэ дасгал маш энгийн санагдах юм. Гэхдээ үр дүн ихтэй. Тиймээс дасгалаа сайн хийгээрэй.

3 сэтгэгдэл:

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэхэ би нэг эрд ийм зүйл хий гэж хэлж байж билээ.зөвлөж ч гэхиймуу хэхэ.

Anonymous said...

энэ амьсгаа их чухал эд байхнээ

Anonymous said...

tanks mash ih heregtei yum bna

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа