Tuesday, June 1, 2010

УА - булчинг хөгжүүлэх дасгал

Залуусаа УА-булчингийн тухай бага зэрэг ойлголттой болцгоосон бол одоо түүнийг хөгжүүлэх нэгэн аргатай танилцая. Энэ бол Даогийн янаглахуйн урлаг ийн арга юм. Даогийн тухай удахгүй нийтлэнэ.
УА – булчинг таньж олох хамгийн арга бол аарцагны  булчинг чангалан, шээсээ ухамсартайгаар барих юм.
Та шээсээ гаргаж байгаа ид үед нь тасалж чадвал таны УА-булчин хүчтэй байна гэсэн үг. Хэрэв үүнийг чадахгүй бол булчин чинь сул хөгжсөний илрэл. Шээсээ таслах үед бага зэрэг хорсоно. Энэ нь хэвийн. Хэсэг хугацааны  дараа таагүй мэдрэмж арилна. Өвдөлт удаан хугацаагаар үрэгжлээд байх юм бол танд ямар нэгэн үрэвслэл өвчлөл байж магадгүй.
Тиймээс энэ дасгалыг хийхээс өмнө өөрийгөө эмчлэх шаардлага байвал заавал эмчлүүлэх хэрэгтэй.
Ер нь ямар ч булчинг хөгжүүлэхэд өвдөлт хөндүүрлэл бага зэрэг байлгүй яахав. Яг үүнтэй адил УА-булчинг хөгжүүлбэл танд хөндүүрлэх асуудал гарч ирнэ. Гэхдээ үүнд залуус хүндээр тусгаж авахгүй биз дээ.
Дасгалыг анхлан хийхэд ачааллаа бага эхлүүлж сүүлрүүгээ нэмэх хэрэгтэй.
Бие засаж байхдаа эхлээд та маш их яарч байгаа юм шиг дүлээрэй. Энэ дасгалыг хийхдээ хамгийн чухал нь шээсээ олон удаа таслах юм.
Дасгал 1
Амьсгал авна:Шээхээсээ өмнө  гүнзгий амьсгаа авах
Амьсгалаа гаргаж байхдаа дүлнэ: Аяархан амьсгалаа гаргаж шээсээ хүчтэй гаргах
Амьсгалаа авч УА-булчингаа чангалах: Ингэхэд таны шээс тасалдана.
Амьсгалаа гаргахдаа дахин дүлэх: Амьсгалаа гаргахдаа үрэгжлүүлэн шээнэ.
Үүнийг морь харж дуустлаа 3-5 удаа хийгээрэй.
Анхаар!
Энгэр зөрүүлэхээс өмнө залуусаа давсагаа сул байлгах хэрэгтэй. Давсаг дүүрэн байхад үрийн шингэн түргэн гадагшилж, түүнийг зогсооход хэцүү байдаг.
Сексийн мэдрэмжийг хөгжүүлэх
Сексийн хүч нь тааламж авахын нэг хэсэг бол сексийн мэдрэмж нь түүнээс илүү  чухал.
Сексийн мэдрэмж бол өөрийнхөө сэрлийн мэдрэхийг хэлж байна. Тэгэхээр залуус хайртай бүсгүйнхээ сайн амраг байхын тулд өөрсдийн сэрлээ сайтар судалж мэддэг болох хэрэгтэй.
Үрийн шингэнийг зогсоохын тулд залуус янз янзаар үздэг. Нэг хэсэг нь шал өөр зүйлийн талаар бодож байхад нөгөө хэсэг нь юу ч бодохгүй байх гэж оролддог.
Гэвч хамгийн шилмэл арга бол зөвхөн сексийн мэдрэмжээ хөгжүүлснээр, сэрэл дээрээ төвлөрч чадсанаар л энэ бүхнийг хийж чаддаг болно.
За дараачийн нийтлэл дээр эрчүүдэд зориулсан сэрлээ удирдах болон сексийн чадвараа хөгжүүлэх зорилгоор гар хангалага хэрхэн  хийж болох тухай бичих болно.
Өө нээрээ тийн залуусаа блогт байгаа гүүгл рекламыг гарахаасаа өмнө дарж байгаарай. Энэ нь та нарын блогтоо хувь нэмэр оруулах тусламж юм шүү. Удахгүй уулзацгаая
                                                                                                      Хүндэтгэсэн Гуталт муур

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Заа би блогоор чинь орж гарах дуртай болж байна шүү.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийн тулд Comment as хэсгээс Name/URL  эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгоорой.

Баярлалаа